Download PDFOpen PDF in browser
EN
The title and the abstract of this preprint are also available in English

Оюутны Зарим Химийн Бодисын Анхааруулах Тэмдгийг Таних Чадварыг Судлах Нь

EasyChair Preprint no. 9647

9 pagesDate: February 1, 2023

Abstract

Бид энэ өгүүлэлд CHEM205 кодтой ерөнхий хими хичээлийн лабораторид хэрэглэгддэг химийн бодисын шошго дээрх анхааруулах тэмдэг (GHS)-ийг 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд сонгон судалж буй оюутны таних түвшинг тогтоох, оюутнаар химийн бодисын шошгоо уншдаг болон химийн бодистой ажиллахдаа аюулгүй байдлаа хангадаг эсэхэд нь өөрийн үнэлгээ хийлгэхэд энэхүү судалгааны зорилго оршино. Судалгааг асуулга судалгааны аргаар явуулсан бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд МУИС, ШУС, БУС-ын байгалийн ухааны ерөнхий суурийн сонгон судлах CHEM205 ерөнхий хими хичээлийг судалж буй 22 хөтөлбөрийн 170 оюутнаас судалгаанд 19 хөтөлбөрийн 131 оюутан хамрагдсан. Судалгааны үр дүнгээс харахад нийт оюутны химийн бодисын анхааруулах тэмдэг (GHS)-ийг таних, нэрлэх чадвар сул байлаа. Судалгаанд хамрагдсан нийт оюутны химийн бодисын аюулын түвшинг таних чадварт тэдний суралцаж буй түвшин, хүйсээс хамаарсан ач холбогдолтой ялгаа илрээгүй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг натрийн гидроксид, хүхрийн хүчлийн анхааруулах тэмдгийг танихгүй байна. Судалгааны үр дүнгээс оюутнууд химийн бодисын анхааруулах тэмдгийг таних чадвар сул, буруу ойлгодог, туршилт  хийхдээ химийн бодисын шошгонд анхаарал хандуулж, ач холбогдол өгөхгүй байгааг илрүүлсэн. Цаашид нийт оюутны химийн бодисын анхааруул тэмдгийн анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Keyphrases: hazard, laboratory, symbols

BibTeX entry
BibTeX does not have the right entry for preprints. This is a hack for producing the correct reference:
@Booklet{EasyChair:9647,
  author = {Ochbaatar Jigmeddamba and Nyamgerel Choijilsuren},
  title = {Оюутны Зарим Химийн Бодисын Анхааруулах Тэмдгийг Таних Чадварыг Судлах Нь},
  howpublished = {EasyChair Preprint no. 9647},

  year = {EasyChair, 2023}}
Download PDFOpen PDF in browser